2007-05-27
Англи хэл сурах сонирхолтой хүмүүст өгөх зөвлөгөө: Ямар толь хамгийн өгөөжтэй вэ?
Англи хэлний толь бичгүүд дотроос аль нь хамгийн тустай вэ гэдгийг олон хүн сонирхож байгаа нь лавтай. Хариуг нь шууд хэлчихье. Longman Dictionary of Contemporary English. Та худалдаж авсан ч болно. Манайд мэр сэр зарагддаг. Хятадад хэвлэсэн нь хямд байгаа. Оригинал нь жаахан үнэтэй. Гэхдээ сүүлд гарсан хэвлэл нь CD-тэй болсон байна билээ. Одоо бүр онлайн хувилбар нь гарсан. Үнэгүй. http://www.ldoceonline.com/ хаяггаар ороод үзээрэй. За одоо яагаад энэ толь хамгийн сайн нь юм бэ гэдгийг тайлбарлая. Хэлийг эхлээд үзэхэд хоёр хэлний толь, тухайлбал, Англи-Монгол толь зайлшгүй хэрэгтэй. Ингээд түвшин жаахан ахиад ирэхээр тухайн хэлний тайлбар толь ашиглах нь түргэн ахихад тустай байдаг. Гэхдээ тайлбар толь болгон тус болж чадахгүй. Oxford, Webster гээд олон толь бий л дээ. Хүмүүс үгийн тоо, олон салаа утгийг гаргасан эсэхийг харж сонгох гээд байдаг. Хэл сурч байгаа хүнд энэ бол чухал биш. Харин орчуулагч хүнд бол өөр хэрэг. Лонгманы толь хэд хэдэн чухал давуу талтай байдаг. Бүх үгийн утгыг хамгийн хялбар хоёр мянган үгээс бүрдсэн тайлбар үгийн санд тулгуурлан тайлбарласан. Энэ үгнүүдийг мэдээд авчихвал бусад бүх үгийн утгыг бие даан тайлбараар нь ойлгож болно гэсэн үг. Дуудлагын тэмдэглэгээ нь стандарт тэмдэгт ашигласан. Зарим толь хачин этгээд тэмдэгт ашигласан байдаг. Ингээд хамгийн гол нь үгийн хэрэглээг маш дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Ийм мэдээлэл хэлийг идэвхтэй хурдан суоахад нэн чухал. Үгийн утгыг мэдээд, өгүүлбэрт оруулаад яаж хэрэглэхийг мэдэхгүй бол бүтэхгүй шүү дээ. Бусдыг нь  та өөрөө судлаад үзээрэй.         
Бичсэн: Sukhee | цаг: 19:01 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(11)
Сэтгэгдэл:


ta alban esnii borluulagch ni uu
Бичсэн: Зочин цаг: 21:30, 2011-10-08 | Холбоос | |


Asuult baina
Ene toli ymar unetei baidagiin? Khaanaas avch bolokh ve? Khelj ogch tuslaach...
Бичсэн: Зочин цаг: 21:23, 2011-10-08 | Холбоос | |


hi
thanks.
Бичсэн: hi (зочин) цаг: 13:21, 2010-10-18 | Холбоос | |


rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 13:43, 2010-10-13 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 01:15, 2010-09-15 | Холбоос | |


гоё шүү ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 01:51, 2010-08-26 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: bi (зочин) цаг: 14:19, 2010-06-25 | Холбоос | |


тэврэлт
Бичсэн: bi (зочин) цаг: 14:18, 2010-06-25 | Холбоос | |


гоё шүү баярлалаа.
Бичсэн: xvv цаг: 22:19, 2010-02-27 | Холбоос | |


ууртай Үнэхээр тийм шүү
Бичсэн: Зочин цаг: 22:06, 2010-02-27 | Холбоос | |


гоё шүү sleepy алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 12:11, 2009-08-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 2693 удаа уншигдсан.







:-)
 
xaax