2010-02-28
James M. Buchanan

Миний шүтэн биширдэг эрдэмтний нэг болох James M. Buchanan  түүний хамтран зүтгэгч Gordon Tullock нарын сонгодог бүтээлийн нэг The Calculus of Consent: Logical Foundations of Constitutional Democracy гэсэн нэртэй номыг Liberty Fund сайтаас татаж авч болно. Энэ номны гол санааг хэдэн үгээр илэрхийлэхийг оролдъё. Улс төрийн амьдрал бол зах зээлтэй л нэг адил гүйлгээ (exchange) хийгдэж байдаг талбар юм. Улс төрчид мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авах замаар засгийн эрхэнд гараад цаашид дахин сонгогдохын тулд сонгогчдод тал засах гэж татварын мөнгөөр тоглож байдаг. Яагаад гэвэл улс төрчид бол бидний л адил хүмүүс учраас хувийн сонирхлоо эн тэргүүнд тавина. Улс төрчид нийтийн эрх ашгийн төлөө сайн дураараа зүтгэх ёстой гэсэн үзэл бол хэт романтик бөгөөд үл гүйцэлдэх үзэл мөн. Тэгэхээр манай өнөөгийн бохир улс төр гайхаад байх зүйл биш байгаа биз?    

Бичсэн: Sukhee | цаг: 08:38 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 666 удаа уншигдсан.







:-)
 
xaax