2007-05-27
Үгс...2007 ба эрх чөлөөний асуудал

Тэмүүжин Үгс... 2007 номоо гаргажээ. Энэ номонд эрх чөлөөний асуудлыг өнөөгийн Монголын улс төрийн байдалтай холбож авч үзсэн байна. Юуны өмнө энэ ном бол судалгааны бүтээл бус нийтлэлийн түүвэр гэдгийг санахад илүүдэхгүй. Хэдий тийм боловч Чимид багш, Баабар хоёрын уг номонд зориулж бичсэн сэтгэгдлийн үгээс харахад тун дориун ном болжээ. Манайд номны шүүмж гэдэг зүйл тийм элбэг биш байна. Сэтгэлгээний өндөр соёлтой газар шинээр гарсан бүтээл болгонд хэн нэгэн шүүмж бичиж, олонд таниулах ажил хийгддэг юм билээ. Ийм нэгэн оролдлого хийхээр шийдэж, Тэмүүжингийн номыг сонгож авав.     

Эдгээр нийтлэлийн зорилго нь хувь хүний эрх чөлөө гэж юу вэ, түүний үнэ цэнэ юу вэ, түүнд учирч байгаа аюул занал юу вэ гэх зэрэг маш чухал асуултад хариу өгөхөд чиглэгджээ. Нөгөө талаар уг номонд Монголын өнөөгийн улс төрийн байдлыг дүрслэн харуулж, шүүмжлэхийн сацуу тодорхой "онош" тавьсан байна. Эрх чөлөөний тухай тулгуур асуудлуудыг хэнд ч ойлгомжтой хэлээр хөндөж тавьсан нь иргэний боловсролд жинтэй хувь нэмэр оруулахуйц болж чаджээ. Гэвч аналитик талаасаа хэд хэдэн ноцтой эргэлзээ төрүүлж байгааг нуух юун.

Нэгд, эрх чөлөөний тухай асуудлыг Өрнөдийн нэлээд түрүү үеийн сэтгэгчдийн боловсруулсан онол, үзэл санаанд тулгуурлаж гаргаж тавьсан нь цаг үетэйгээ төдийлөн нийцэж чадахгүй байна. Яагаад ч юм нийтлэл бүрийг унших бүрийд яагаад энэ бүх асуудал 90-ээд оны эхэн үед ингэж хүчтэй тавигдаж байсангүй вэ, яагаад одоо 15-16 жилийн дараа яригдах болов гэсэн сонин асуулт намайг зовоож байлаа. Хэдийгээр хэн нэгэн ингэж яруу тод бичиж олон түмэнд таниулж байгаагүй ч гэсэн бид цөмөөрөө тэр онол, үзэл санаагаар нэгэнт амьсгалж, амьдарж ирлээ биш үү. Өнөөдөр коммунист, социалист онол, практикийг шүүмжлэн ярих нь дэндүү хуучин сэдэв биш гэж үү? Үнэхээр бид одоо болтол марксизмаас ч салж чадаагүй яваа гэж үү дээ? Эргэлзэж байна.

Хоёрт, миний ойлгож буйгаар бол бид өнгөрсөн хугацаанд онолын хувьд эрх чөлөөтэй байж ирлээ. Гагцхүү тэр эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдэлж чадах нэг хэсэг байхад, ачир дээрээ эдэлж чаддаггүй нь дэндүү олон байдаг юм байна аа гэдгийг ойлгож эхэлж байх шиг. Та нар бүгдээрээ эрх чөлөөтэй, юу чаддагаа хий, сайхан амьдар гээд зарласан төдийд ингэж хэлсэн зоргоор хүн бүр аз жаргалтай болчихдоггүй юм байна. Төр бидний эрх чөлөөг хаагаад байна гэхлээр нэг л итгэж өгөхгүй юм. Үнэхээр тийм гэж үү? Ганц нэг тохиолдол бий л дээ. Тэрнээс биш ... .

Гуравт, Трубек гэж эрдэмтэн номондоо "зах зээл өөрийн амжилтын үндсийг өөрөө тавьж чадахгүй" гэсэн сургамжийг өнгөрсөн хугацаа харууллаа гэсэн. Зах зээл, аяндаа бий болох дэг журам, үл үзэгдэх гар гэх мэт ойлголт бол төлөвлөгөөт системийг шүүмжлэхэд хэрэглэж байсан жаахан хэтрүүлэгтэй томъёолол шүү дээ. Төлөвлөгөөт эдийн засаг одоо нэгэнт үгүй болсон. Тиймээс одоо байгаа байдлаа ухаалаг нүдээр, тогтож харъя гэж хэлмээр байна.

Дөрөвт, тэгэхээр одоо зах зээлийг ухаалгаар жолоодох зайлшгүй шаардлагын тухай бид ярих ёстой болж байна. Цаад утгаараа, эрх чөлөөг жинхэнэ ёсоор, хүн бүхэн эдэлж чаддаг байхын тулд байх шаардлагатай зүйлийн тухай бодно гэсэн үг. Эрх чөлөө хүн бүхэнд байгаа юм шиг мөртлөө үнэн чанартай хэдхэн хүний өмч болсоны тод жишээ гэвэл манай уул уурхайн салбар дахь эмх замбараагүй байдал, газрын наймаа, хадгаламж зээлийн хоршоодын асуудал байна. Чөлөөт зах зээл, аж ахуй эрхлэх эрх чөлөө нэрийн дор эдгээр салбарын зохицуулалтыг зөнд нь хаяж, чамбай тал бүрээс нь нарийн тооцож хийж чадаагүйгээс өнөөдрийн бухимдал, тэмцэлд хүрсэн. 

Тавд, мэдээж хэрэг улс төрчид энэ бүхэнд санаа тавихын оронд хууль гарангуут түүний үр шимийг өөрсдөө яаж бусдаас урьтаж хүртэх вэ гэдгээ эхэлж бодож ажилласаар ирсэн. Уг нь өөрсдөдөө ч ашигтай, өргөн олондоо ч тустай хувилбараар хийсэн бол бид илүү их амжилт олох байсан нь дамжиггүй.

Эдгээр таван зүйлийн эргэлзээ Тэмүүжингийн номноос төрж байгаа юм. Бид эхлээд төрийг юм болгоноос савраа тат гэж номлож, тэгвэл бүх юм сайн сайхан болчих юм шиг сэтгэж байлаа. Одоо энэ бол хуучирсан сэтгэлгээ. Бид одоо төрөө зайлшгүй шаардлагатай үед зөв оролцооч гэж, түүний тулд иргэдийн зүгээс төрдөө шахалт үзүүлж, хяналт тавьж байх жинхэнэ ардчилсан тогтолцоог хүсэмжилж байна. Үүнийг төрөөс өөр хэн ч хийж чадахгүй. Эрх чөлөөг өөрийг нь аврахын тулд бид үүнийг хийх ёстой. Төр байхгүй л бол болох нь тэр. Төр л бидний хамгийн аюулт дайсан гэдэг үзэл бол хэт дэврүүн сонсогдох болжээ. Төр бол үй олон хүнийг зохион байгуулах, хамтын хүчний үр ашгийг нээн гаргах цорын ганц хэрэгсэл. Төр бидэнд эрх чөлөө олгож, бидэнд саад болохгүй л байвал боллоо гэж болохгүй байна. Бид төрөөрөө дамжуулж хамтын амьдралаа өөд татахгүй бол амь амиа хэт дааснаас болж асар их боломж, цаг хугацааг дэмий алдаж байгааг ухаарах цаг нэгэнт болсон. 

  

Бичсэн: Sukhee | цаг: 18:40 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


зөв шүүмж бол хөгжлийн гараа
тун зөв сэдэв шүүв зарим хүмүүс өөрсдөө үзэл бодол нь төлөвшөөгүй, дээрээс нь олон гадаад хэл дээрх бүтээлээс иү татсан байх боловч өөрөө тэр гадаад хэлээ огт мэдэхгүй байх юм. Тиймээс тэдний ишлэл аваад, улмаар номлол болгон түгээх гээд байгаа зйүл нь нэгд зөв орчуулагдсан эсэх, хоёрт зөв ойлгож орчуулсан эсэх, гуравт ер нь юу орчуулж ойлгож яриад байгаагаа ойлгож байгаад ихээхэн бүр ихээхэн эргэлзээ төрдөг юм шүү. зари нэг шалдан банди нар нэг их мэдэмхийрч ярих нь элбэг боллоо шүүв санаа зөвж байна
Бичсэн: bodit цаг: 22:29, 2009-02-09 | Холбоос | |


Сэтгэгдэл
төрийн оролцооны тухай яриад эхлэхээр олзлоход бэлэн хүмүүс олон бий. Гэхдээ явж явж ерөөсөө олигархууд, төр барьж байгаа дээрэмчид аль аль нь л бидний заналт дайснууд.





Sukheegiin end bichsentei sanal neg bn. Ted ene erkh medlees kholdokhgui l bolow uu. Tiimees tedniig yaj khazgaarlakh, khunii amidrald oroltsokh oroltsoog ni bagasgakh talaar sanaa tawikh, khumuus uursdiiguu tednees khamgaaldag bolokh ni nen chukhal gej bodoj bn. Tedend turiin oroltsootoigoor ingej tegj Mongoliin khugjuulj bolno gekh awaas ted uu tegie bid naadakhiig chini khiiye, ekh ornoo khugjuuliye geed ulam l baidliig dorduulakh bolow uu.
Бичсэн: зочин цаг: 21:30, 2007-06-11 | Холбоос | |


Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичсэн зочдод гүнээ талархаж байна. Тийм ээ, төрийн оролцооны тухай яриад эхлэхээр олзлоход бэлэн хүмүүс олон бий. Гэхдээ явж явж ерөөсөө олигархууд, төр барьж байгаа дээрэмчид аль аль нь л бидний заналт дайснууд. Олигархууд бол ихэнх тохиолдолд хуулиар олгогдсон эрхийг ашиглан бусдаас урьтаж үр шимийг нь хамаж авчихаад хууль зүйн талаасаа хэн ч халдашгүй этгээдүүд болж хувирч байгаа юм. Харин төрийн дээрэмчдийг бол бид ямагт хардаж, буруутгаж, айлгаж байх боломж хууль зүйн талаасаа нээлттэй юм уу даа гэж. Аргаа барсан хүний л бодол л доо.
Бичсэн: sukhee цаг: 12:37, 2007-06-09 | Холбоос | |


Сэтгэгдэл

Shuumj urnuulj bgaa ni unekheer sain khereg.Gewch Bid unendee erkh chuluunii uzeltei taniltsaagui bsan shuu dee. Odoo l zaluuchuud ni ekhelj bn. Tuunees nastaichuud yarij bgaa ni aldchilal, erkh chulee gekh bolowch socialist kheweeree l bn. IIm uyed turiin oroltsoog yarikh yawaas yun ter khugjil ene ter we bolno shuu dee.





Бичсэн: зочин цаг: 19:58, 2007-06-07 | Холбоос | |


Сэтгэгдэл
Төрийн оролцооны талаархи санаа чинь их сонирхолтой байна. Гэхдээ хувийн орон зайг бүрэн хяанаж байсан социалист маягийн төрд энэ чиглэлийн онол буцаж сэргэх сайхан үзэл санаа нь болох бишүү.
Одоо байгаа монголын төрийн оролцоонуудыг сайн ялган заагалж, аль нь байх байхгүйг салгаж зааглахгүй бол наад оролцоог чинь таны ойлгож байгаагаас тэс өөрөөр ойлгодог эрх баригчдын айрам залуу халаатайгаа энд төр эзэгнээд сууж байнашдээ.
Бичсэн: зочин цаг: 18:39, 2007-06-07 | Холбоос | |


Сэтгэгдэл
Уншиж үзлээ. Их сонин санаанууд байна. Хүн байгалыг өөрчлөн, байгальд байхгүй зүйлийг бүтээх замаар өөрийн боломжуудыг тэлж өргөжүүлсэн гэсэн санааг эрх чөлөө гэдэг ойлголтын дор оруулж иржээ. Минийхээр бол эрх чөлөөг социологи, политологийн хүрээнд илүүтэй авч үзэх явдал чухал байгаа юм.
Бичсэн: Sukhee цаг: 17:16, 2007-05-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
Уул нь тэр нэг хаяг тависан байгаа дээр тэр эрх чөлөөний шинэ давалгаа нийтлэл нь байгаа юм. Эсвэл тэр нь дараад ажиллахгүй байнауу? тэгвэл копи паст хийгээд гарах байх.
Бичсэн: Legacy цаг: 16:10, 2007-05-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичсэн хүний саналыг бодож үзлээ. Тусгай блог нээж зориуд шүүмж бичих болсны зорилго нь өмнө өрнүүлсэн шүүмжийг нэгтгээд цэгцтэй болгоод авъя гэж бодсоных. Эркагийн бичсэн зүйлийг олж уншина аа.
Бичсэн: Sukhee цаг: 14:16, 2007-05-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ямарч байсан бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх санааг дэмжиж байна. Өмнөх сэдэв дээр Үгс 2007-ын талаар нэлээн урт хэлэлцүүлэг өрнүүлсэн болохоор дахиад энэ номон дээр тогтож шүүмж хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй гэжүү.Уг нийтлэлүүдийг өнөөгийн нөхцөл байдалд тохируулж шүүмжлэл өрнүүлэх гэхээр ихэнх нийтлэлийн хувьд цаг хугацааны хувьд нэлээн эрт бичигдсэн асуудлууд бий. Чиний өөрийн хэлсэнчлэн:

Тэмүүжин номноосоо гараад өөр сэдэв барьж аваад маргая гээд байна. Болох л доо. Тэгэхээр тэр сэдвээр бичсэн нэг дориун бүтээл барьж авах хэрэгтэй болно. Тийм бүтээл байна уу? Тэгээд ч эрх чөлөө бол нийгмийн бүх асуудлыг хамарч чадахаар агууламж өндөртэй ойлголт. Үүн дээрээ тогтож яривал ямар вэ? гэжээ.

Эрх чөлөө гэдгийг өргөн утгаар нь авч үзээд бусад ийм төрлийн жинтэй бүтээлүүдийн тухай ярилцвал яасан юм бэ. Эрка гэдэг хүний эрх чөлөөний шинэ давалгаа гэж нийтлэл тодорхой баримт жишээнд тулгуурласан тун давгүй санагдсан. Тэрнийг уншаад санал бодлоо хуваалцаач.

http://sanamj.blogsource.com/post.mhtml?post_id=445162
Бичсэн: Legacy цаг: 11:18, 2007-05-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 1022 удаа уншигдсан.







:-)
 
xaax