2010-02-28
James M. Buchanan

Миний шүтэн биширдэг эрдэмтний нэг болох James M. Buchanan  түүний хамтран зүтгэгч Gordon Tullock нарын сонгодог бүтээлийн нэг The Calculus of Consent: Logical Foundations of Constitutional Democracy гэсэн нэртэй номыг Liberty Fund сайтаас татаж авч болно. Энэ номны гол санааг хэдэн үгээр илэрхийлэхийг оролдъё. Улс төрийн амьдрал бол зах зээлтэй л нэг адил гүйлгээ (exchange) хийгдэж байдаг талбар юм. Улс төрчид мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авах замаар засгийн эрхэнд гараад цаашид дахин сонгогдохын тулд сонгогчдод тал засах гэж татварын мөнгөөр тоглож байдаг. Яагаад гэвэл улс төрчид бол ...

2010-02-28
Liberty Fund

Сайн байцгаана уу? Миний блогоор зочилсон болон сэтгэгдэл үлдээсэн хүмүүст баярлалаа. Бичлэг оруулаагүй нэлээд удсан байна.
Одоо блогоо сэргээе гэж бодож байна. Та бүхэнд хэрэг болох болов уу гэсэн мэдээллээр эхлэе. Зарим хүн надаас түрүүлээд олоод мэдчихсэн хуучин мэдээлэл байж ч магадгүй.

http://oll.libertyfund.org/index.php?option=com_staticxt&Itemid=28 хаягаар орж үзвэл бүх цаг үеийн агуу их сэтгэгчид, эрх чөлөөний дуу хоолой болсон хүмүүсийн товч танилцуулга, дээр нь хамгийн гоё нь тэдний сонгодог бүтээлүүд нь онлайн хэлбэрээр бүрэн эхээрээ байна. Уншаад барахгүй их материал. Карл Марксын...

2007-06-09
David M. Trubek

http://www.law.wisc.edu/facstaff/trubek/  Төрийн оролцооны тухай миний санаа энэ хүний бүтээлээс эхтэй юм. Гэхдээ эцсийн дүндээ энэ хүн бол зах зээл, төрийн оролцоо хоёр аль аль нь хэрэгтэй, гагцхүү тухайн орны онцлогоос үүдэн ямар харьцаанд байх вэ гэдэг гол асуудал гэсэн санааг хэлжээ. Монгол дээр буулгаад үзвэл бид зах зээл рүүгээ хэтэрхий хазайсан юм болов уу гэж бодогддог. Үүнийг судалгаагаар нотолж харуулах шаардлагатай л даа. Дор ишлэл авав.

Let’s abandon the hope for one big idea and for universal schemes while searching in the complexity of actually existing legal systems for opportu...

2007-06-04
Governmentality

Mitchell Dean, Governmentality: Power and Rule in Modern Society номноос авав.

Оршил

Сүүлийн жилүүдэд нийгэм, улс төрийн шинжлэх ухаанд гарсан арай илүү ер бусын шинжтэй ахиц дэвшлийн нэг бол Мишель Фукогийн тавьсан Governmentality хэмээх илтгэлээс хойш засаглалын (government) тухай ойлголтыг өөрөөр авч үзэх болсон явдал мөн. ... Өнөө үеийн онцлог наанадаж гурван чухал үзэгдлээр тодорхойлогдож байна. Үүнд: халамжит төрийн идеал загвар алс хэтдээ хямралд орох төлөв байдал үүсч, либерал ардчилсан улсуудад эдийн засгийн либерализмыг чухалчлах хандлага дахин сэргэж байгаа; Зүүн Европд бодитойгоо...

2007-05-27
Англи хэл сурах сонирхолтой хүмүүст өгөх зөвлөгөө: Ямар толь хамгийн өгөөжтэй вэ?
Англи хэлний толь бичгүүд дотроос аль нь хамгийн тустай вэ гэдгийг олон хүн сонирхож байгаа нь лавтай. Хариуг нь шууд хэлчихье. Longman Dictionary of Contemporary English. Та худалдаж авсан ч болно. Манайд мэр сэр зарагддаг. Хятадад хэвлэсэн нь хямд байгаа. Оригинал нь жаахан үнэтэй. Гэхдээ сүүлд гарсан хэвлэл нь CD-тэй болсон байна билээ. Одоо бүр онлайн хувилбар нь гарсан. Үнэгүй. http://www.ldoceonline.com/ хаяггаар ороод үзээрэй. За одоо яагаад энэ толь хамгийн сайн нь юм бэ гэдгийг тайлбарлая. Хэлийг эхлээд үзэхэд хоёр хэлний толь, тухайлбал, Англи-Монгол толь зайлшгүй хэрэгтэй. Ингээд тү...
2007-05-27
Үгс...2007 ба эрх чөлөөний асуудал

Тэмүүжин Үгс... 2007 номоо гаргажээ. Энэ номонд эрх чөлөөний асуудлыг өнөөгийн Монголын улс төрийн байдалтай холбож авч үзсэн байна. Юуны өмнө энэ ном бол судалгааны бүтээл бус нийтлэлийн түүвэр гэдгийг санахад илүүдэхгүй. Хэдий тийм боловч Чимид багш, Баабар хоёрын уг номонд зориулж бичсэн сэтгэгдлийн үгээс харахад тун дориун ном болжээ. Манайд номны шүүмж гэдэг зүйл тийм элбэг биш байна. Сэтгэлгээний өндөр соёлтой газар шинээр гарсан бүтээл болгонд хэн нэгэн шүүмж бичиж, олонд таниулах ажил хийгддэг юм билээ. Ийм нэгэн оролдлого хийхээр шийдэж, Тэмүүжингийн номыг сонгож авав.     

Эдгээр ни...