Цаг үетэйгээ хөл нийлүүлье
James M. Buchanan
Миний шүтэн биширдэг эрдэмтний нэг болох James M. Buchanan  түүний хамтран зүтгэгч Gordon Tullock нарын сонгодог бүтээлийн нэг The Calculus of Consent: Logical Foundations of Constitutional Democracy гэсэн нэртэй номыг Liberty Fund сайтаас татаж авч болно. Энэ номны гол санааг хэдэн үгээр илэрхийлэхийг оролдъё. Улс төрийн амьдрал бол зах зээлтэй л нэг адил гүйлгээ (exchange) хийгдэж байдаг талбар юм. Улс төрчид мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авах замаар засгийн эрхэнд гараад цаашид дахин сонгогдохын тулд сонгогчдод тал засах гэж татварын мөнгөөр тоглож байдаг. Яагаад гэвэл улс төрчид бол бидний л адил хүмүүс учраас хувийн сонирхлоо эн тэргүүнд тавина. Улс төрчид нийтийн эрх ашгийн төлөө сайн дураараа зүтгэх ёстой гэсэн үзэл бол хэт романтик бөгөөд үл гүйцэлдэх үзэл мөн. Тэгэхээр манай өнөөгийн бохир улс төр гайхаад байх зүйл биш байгаа биз?
Liberty Fund
Сайн байцгаана уу? Миний блогоор зочилсон болон сэтгэгдэл үлдээсэн хүмүүст баярлалаа. Бичлэг оруулаагүй нэлээд удсан байна.
Одоо блогоо сэргээе гэж бодож байна. Та бүхэнд хэрэг болох болов уу гэсэн мэдээллээр эхлэе. Зарим хүн надаас түрүүлээд олоод мэдчихсэн хуучин мэдээлэл байж ч магадгүй.
http://oll.libertyfund.org/index.php?option=com_staticxt&Itemid=28 хаягаар орж үзвэл бүх цаг үеийн агуу их сэтгэгчид, эрх чөлөөний дуу хоолой болсон хүмүүсийн товч танилцуулга, дээр нь хамгийн гоё нь тэдний сонгодог бүтээлүүд нь онлайн хэлбэрээр бүрэн эхээрээ байна. Уншаад барахгүй их материал. Карл Марксын "Капитал" хүртэл байна гээд бод доо. Олж үзээгүй бол одоохон ороод үзээрэй.
David M. Trubek
http://www.law.wisc.edu/facstaff/trubek/  Төрийн оролцооны тухай миний санаа энэ хүний бүтээлээс эхтэй юм. Гэхдээ эцсийн дүндээ энэ хүн бол зах зээл, төрийн оролцоо хоёр аль аль нь хэрэгтэй, гагцхүү тухайн орны онцлогоос үүдэн ямар харьцаанд байх вэ гэдэг гол асуудал гэсэн санааг хэлжээ. Монгол дээр буулгаад үзвэл бид зах зээл рүүгээ хэтэрхий хазайсан юм болов уу гэж бодогддог. Үүнийг судалгаагаар нотолж харуулах шаардлагатай л даа. Дор ишлэл авав.
Let’s abandon the hope for one big idea and for universal schemes while searching in the complexity of actually existing legal systems for opportunities for emancipation.
http://www.law.wisc.edu/facstaff/trubek/WILJ_owl.doc
One big idea гэдэг нь нэг бол зөвхөн зах зээл, нөгөө бол зөвхөн төр бүхнийг чадна гэсэн туйлшралыг хэлж байна гэж ойлгож байна. Зөвхөн төр гэсэн үзэл социализмын гол алдаа байсан төдийгүй Өрнөдөд Кейнсийн онол гэдэг нэрээр нэгэн үе хүчтэй байсан онол юм билээ. Манайх соц. үзлээс салаад, зах зээл гэсэн нөгөө туйл руу нь хэт татагдаад байгаа юм болов уу гэж боддог.
Governmentality
Mitchell Dean, Governmentality: Power and Rule in Modern Society номноос авав.
Оршил
Сүүлийн жилүүдэд нийгэм, улс төрийн шинжлэх ухаанд гарсан арай илүү ер бусын шинжтэй ахиц дэвшлийн нэг бол Мишель Фукогийн тавьсан Governmentality хэмээх илтгэлээс хойш засаглалын (government) тухай ойлголтыг өөрөөр авч үзэх болсон явдал мөн. ... Өнөө үеийн онцлог наанадаж гурван чухал үзэгдлээр тодорхойлогдож байна. Үүнд: халамжит төрийн идеал загвар алс хэтдээ хямралд орох төлөв байдал үүсч, либерал ардчилсан улсуудад эдийн засгийн либерализмыг чухалчлах хандлага дахин сэргэж байгаа; Зүүн Европд бодитойгоор оршин байсан социализм  уналтанд орж, тэр бүр сүйрэл, эмгэнэлээс өөр үр дагавар авчирсангүй; уугуул иргэдийн эрхийг хамгаалах, соёлын онцлогоо хүлээн зөвшөөрүүлэх зэрэг тэмцэл хөдөлгөөн идэвхжиж, колонийн дарлалын үлдээсэн үр уршигийг дэлгэн тавьснаас үндсэн хуульт либерал төрийн үзэл, санаанд ан цав үүсч байгаа эдгээр болно.
үргэлжлэл бий ...
Англи хэл сурах сонирхолтой хүмүүст өгөх зөвлөгөө: Ямар толь хамгийн өгөөжтэй вэ?
Үгс...2007 ба эрх чөлөөний асуудал
Тэмүүжин Үгс... 2007 номоо гаргажээ. Энэ номонд эрх чөлөөний асуудлыг өнөөгийн Монголын улс төрийн байдалтай холбож авч үзсэн байна. Юуны өмнө энэ ном бол судалгааны бүтээл бус нийтлэлийн түүвэр гэдгийг санахад илүүдэхгүй. Хэдий тийм боловч Чимид багш, Баабар хоёрын уг номонд зориулж бичсэн сэтгэгдлийн үгээс харахад тун дориун ном болжээ. Манайд номны шүүмж гэдэг зүйл тийм элбэг биш байна. Сэтгэлгээний өндөр соёлтой газар шинээр гарсан бүтээл болгонд хэн нэгэн шүүмж бичиж, олонд таниулах ажил хийгддэг юм билээ. Ийм нэгэн оролдлого хийхээр шийдэж, Тэмүүжингийн номыг сонгож авав.
Эдгээр нийтлэлийн зорилго нь хувь хүний эрх чөлөө гэж юу вэ, түүний үнэ цэнэ юу вэ, түүнд учирч байгаа аюул занал юу вэ гэх зэрэг маш чухал асуултад хариу өгөхөд чиглэгджээ. Нөгөө талаар уг номонд Монголын өнөөгийн улс төрийн байдлыг дүрслэн харуулж, шүүмжлэхийн сацуу тодорхой "онош" тавьсан байна. Эрх чөлөөний тухай тулгуур асуудлуудыг хэнд ч ойлгомжтой хэлээр хөндөж тавьсан нь иргэний боловсролд жинтэй хувь нэмэр оруулахуйц болж чаджээ. Гэвч аналитик талаасаа хэд хэдэн ноцтой эргэлзээ төрүүлж байгааг нуух юун.
Нэгд, эрх чөлөөний тухай асуудлыг Өрнөдийн нэлээд түрүү үеийн сэтгэгчдийн боловсруулсан онол, үзэл санаанд тулгуурлаж гаргаж тавьсан нь цаг үетэйгээ төдийлөн нийцэж чадахгүй байна. Яагаад ч юм нийтлэл бүрийг унших бүрийд яагаад энэ бүх асуудал 90-ээд оны эхэн үед ингэж хүчтэй тавигдаж байсангүй вэ, яагаад одоо 15-16 жилийн дараа яригдах болов гэсэн сонин асуулт намайг зовоож байлаа. Хэдийгээр хэн нэгэн ингэж яруу тод бичиж олон түмэнд таниулж байгаагүй ч гэсэн бид цөмөөрөө тэр онол, үзэл санаагаар нэгэнт амьсгалж, амьдарж ирлээ биш үү. Өнөөдөр коммунист, социалист онол, практикийг шүүмжлэн ярих нь дэндүү хуучин сэдэв биш гэж үү? Үнэхээр бид одоо болтол марксизмаас ч салж чадаагүй яваа гэж үү дээ? Эргэлзэж байна.
Хоёрт, миний ойлгож буйгаар бол бид өнгөрсөн хугацаанд онолын хувьд эрх чөлөөтэй байж ирлээ. Гагцхүү тэр эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдэлж чадах нэг хэсэг байхад, ачир дээрээ эдэлж чаддаггүй нь дэндүү олон байдаг юм байна аа гэдгийг ойлгож эхэлж байх шиг. Та нар бүгдээрээ эрх чөлөөтэй, юу чаддагаа хий, сайхан амьдар гээд зарласан төдийд ингэж хэлсэн зоргоор хүн бүр аз жаргалтай болчихдоггүй юм байна. Төр бидний эрх чөлөөг хаагаад байна гэхлээр нэг л итгэж өгөхгүй юм. Үнэхээр тийм гэж үү? Ганц нэг тохиолдол бий л дээ. Тэрнээс биш ... .
Гуравт, Трубек гэж эрдэмтэн номондоо "зах зээл өөрийн амжилтын үндсийг өөрөө тавьж чадахгүй" гэсэн сургамжийг өнгөрсөн хугацаа харууллаа гэсэн. Зах зээл, аяндаа бий болох дэг журам, үл үзэгдэх гар гэх мэт ойлголт бол төлөвлөгөөт системийг шүүмжлэхэд хэрэглэж байсан жаахан хэтрүүлэгтэй томъёолол шүү дээ. Төлөвлөгөөт эдийн засаг одоо нэгэнт үгүй болсон. Тиймээс одоо байгаа байдлаа ухаалаг нүдээр, тогтож харъя гэж хэлмээр байна.
Дөрөвт, тэгэхээр одоо зах зээлийг ухаалгаар жолоодох зайлшгүй шаардлагын тухай бид ярих ёстой болж байна. Цаад утгаараа, эрх чөлөөг жинхэнэ ёсоор, хүн бүхэн эдэлж чаддаг байхын тулд байх шаардлагатай зүйлийн тухай бодно гэсэн үг. Эрх чөлөө хүн бүхэнд байгаа юм шиг мөртлөө үнэн чанартай хэдхэн хүний өмч болсоны тод жишээ гэвэл манай уул уурхайн салбар дахь эмх замбараагүй байдал, газрын наймаа, хадгаламж зээлийн хоршоодын асуудал байна. Чөлөөт зах зээл, аж ахуй эрхлэх эрх чөлөө нэрийн дор эдгээр салбарын зохицуулалтыг зөнд нь хаяж, чамбай тал бүрээс нь нарийн тооцож хийж чадаагүйгээс өнөөдрийн бухимдал, тэмцэлд хүрсэн.
Тавд, мэдээж хэрэг улс төрчид энэ бүхэнд санаа тавихын оронд хууль гарангуут түүний үр шимийг өөрсдөө яаж бусдаас урьтаж хүртэх вэ гэдгээ эхэлж бодож ажилласаар ирсэн. Уг нь өөрсдөдөө ч ашигтай, өргөн олондоо ч тустай хувилбараар хийсэн бол бид илүү их амжилт олох байсан нь дамжиггүй.
Эдгээр таван зүйлийн эргэлзээ Тэмүүжингийн номноос төрж байгаа юм. Бид эхлээд төрийг юм болгоноос савраа тат гэж номлож, тэгвэл бүх юм сайн сайхан болчих юм шиг сэтгэж байлаа. Одоо энэ бол хуучирсан сэтгэлгээ. Бид одоо төрөө зайлшгүй шаардлагатай үед зөв оролцооч гэж, түүний тулд иргэдийн зүгээс төрдөө шахалт үзүүлж, хяналт тавьж байх жинхэнэ ардчилсан тогтолцоог хүсэмжилж байна. Үүнийг төрөөс өөр хэн ч хийж чадахгүй. Эрх чөлөөг өөрийг нь аврахын тулд бид үүнийг хийх ёстой. Төр байхгүй л бол болох нь тэр. Төр л бидний хамгийн аюулт дайсан гэдэг үзэл бол хэт дэврүүн сонсогдох болжээ. Төр бол үй олон хүнийг зохион байгуулах, хамтын хүчний үр ашгийг нээн гаргах цорын ганц хэрэгсэл. Төр бидэнд эрх чөлөө олгож, бидэнд саад болохгүй л байвал боллоо гэж болохгүй байна. Бид төрөөрөө дамжуулж хамтын амьдралаа өөд татахгүй бол амь амиа хэт дааснаас болж асар их боломж, цаг хугацааг дэмий алдаж байгааг ухаарах цаг нэгэнт болсон.